CX Conference 2022-оор бид хэрэглэгчийн туршлагыг (СХ) таниулах, давалгааг үүсгэх, түрүүлж алхаж буй байгууллагуудын жишээ, тэдэнд тулгарч буй сорилтуудаас суралцах зорилгын дор, СХ менежментийн алхмуудын дагуу агуулгыг бэлтгэн хүргэсэн бол энэ удаа
байгууллага доторх үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих зорилгоор CX-ийг бүрдүүлэгч болон нөлөөлөгч дэд бүрэлдэхүүн болох:
- Брэндийн туршлага (brand experience)
- Үйлчилгээний туршлага (service experience)
- Бүтээгдэхүүний туршлага (product experience)
- Ажилтны туршлага (employee experience) гэсэн үндсэн агуулгаар зохион байгуулагдана.
Энэхүү агуулгын хүрээнд явагдах илтгэл, кэйс, хэлэлцүүлгүүдэд бид салбартаа хамгийн шилдэг, түүчээлэгчдийг урин оролцуулах болно. Тэдний мэдлэг, туршлага, алдаа оноо, алсын хараа, технологийн сонголт, сорилт, хэрхэн СХ-ийг үр дүнтэй удирдахын тулд багуудын уялдаа холбоог хангаж буй менежментийн онцлог, арга техникийг дэлгэн хуваалцана. Учир нь СХ-ийг сайжруулах хамгийн оновчтой “хурдны зам” бол багууд нэг зорилго дор нэгдэж, нэг мэдлэгээр цэнэглэгдэх явдал билээ.